Хөдөлмөрийн дотоод журам
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хүнс, хөдөө аж ахуйн газрын
хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах,
албан хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд
томилох, албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөх, албан тушаал бууруулах, халах,
албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, мэргэшлийг дээшлүүлэх,
давтан сургах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, үйл ажиллагааны үр дүнг
тооцох, дүгнэх арга хэлбэрийг тогтоох, хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон
харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хүнс,
хөдөө аж ахуйн газар нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай, Төсвийн тухай,
Хөдөлмөрийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж,
дүрэм, журам, энэ журмыг мөрдлөг болгон ажиллана.
1.3. Байгууллагын дотоод журмын хэрэгжилтэд албаны дарга нар
хяналт тавьж Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад танилцуулж байна.
Хоёр. Хөдөлмөрийн удирдлага
зохион байгуулалт
2.1.
Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт
2.1.1. Хүнс, хөдөө аж ахуйн газрыг холбогдох дээд
шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр томилсон албан тушаалтан
удирдана.
2.1.2. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын дэргэд "Зөвлөл"
ажиллах ба Зөвлөлийн гишүүдийг газрын даргын тушаалаар батална. Зөвлөлийн
гишүүдэд нэгжийн дарга, хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч нарын
бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүний нөөц, сургалт, сурталчилгаа,
тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн хөтөлж хэрэгжилтэд албадын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит
хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж удирдлагад танилцуулна.
2.1.3. Хүнс,
хөдөө аж ахуйн газар нь Захиргаа, аж ахуйн алба, Мал үржлийн алба, Үйлдвэр,
худалдаа үйлчилгээний алба гэсэн бүтэц зохион байгуулалттай байх бөгөөд
өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу ажлын гүйцэтгэл үр дүнг газрын даргын өмнө
хариуцаж тайлагнан.
2.1.4. Байгууллагын үйл
ажиллагааг дээд шатны байгууллага, албан тушаалтны өмнө байгууллагын дарга
хариуцаж тайлагнана.
2.1.5. Байгууллагын
дарга нь ээлжийн амралт, урт хугацааны гадаад, дотоод томилолттой эзгүй үед
Захиргаа аж ахуйн албаны дарга байгууллагын даргын албан үүргийг түр орлон
гүйцэтгэнэ. /Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Засгийн газрын 2019
оны 09 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг
түр орлон гүйцэтгүүлэх журам”-ын дагуу/
а/ Газрын даргын
эзгүй байгаа үед түүний ажил үүргийг түр хугацаанд орлон гүйцэтгэгч нь
• Байгууллагын үйл
ажиллагааны тасралтгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэх.
• Хугацаатай
мэдээ тайланг гаргуулж холбогдохгазруудад хүргүүлэх.
• Дотоод журамд
заагдсан сахилга, хариуцлага, цаг ашиглалт, иргэдийг хүлээн авах зэрэг асуудлыг
шийдвэрлэнэ.
б/ Түр хугацаанд орлон гүйцэтгэгч нь дараах журмаар шийдвэр
гаргахыг хориглоно.
• Санхүүгийн баримт
бичигт нэгдүгээр гарын үсэг зурах
• Газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах,
боловсон хүчний шилжилт өөрчлөлттэй холбогдсоншийдвэр гаргах.
• Батлагдсан дүрэм
журамд өөрчлөлт оруулах
• Зээл, аман
тохиролцоо зэргээр хөрөнгө зарцуулах
2.1.6.
Захиргаа аж ахуйн албаны дарга ээлжийн амралт, урт хугацааны гадаад, дотоод
томилолттой эзгүйд үед, Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн албан үүргийг өөрийн
ажилтай давхар хариуцан гүйцэтгэнэ.
2.1.7. Үйлдвэр, худалдаа үйлчилгээний
албаны дарга ээлжийн амралт, урт
хугацааны гадаад, дотоод томилолттой эзгүйд үед Хүнсний үйлдвэрлэлийн асуудал
хариуцсан мэргэжилтэн албан үүргийг өөрийн ажилтай давхар хариуцан гүйцэтгэнэ.
2.1.8. Мал үржлийн албаны дарга ээлжийн амралт, урт хугацааны гадаад, дотоод
томилолттой эзгүйд үед малын генетик нөөцийн ашиглалт, эрчимжүүлэлт, мал аж
ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн асуудал, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн албан
үүргийг өөрийн ажилтай давхар хариуцан гүйцэтгэнэ.
Гурав. Аж ахуйн нэгж байгууллагын дотоод үйл ажиллагаа.
3.1 Даргын тушаал, шийдвэр
3.1.1. Байгууллагын
дарга Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль
болон бусад хууль, тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай
холбогдсон асуудлаар тушаал гаргана.
3.1.2.
Аливаа асуудлыг шийдвэрлэхээр тушаал гаргахдаа төсөл боловсруулсан ажилтан нь
саналын хуудсанд зөвлөлийн гишүүдээр хянуулсны эцэст захиргаа аж ахуйн албаны
даргаар хянуулан байгууллагын даргад танилцуулна.
3.1.3. Албан тоот
гаргахдаа төсөл боловсруулсан албан тушаалтан өөрийн нэгжийн даргаар хянуулан
байгууллагын даргад танилцуулж архив бичиг хэргийн ажилтанд цахимаар өгч
гаргуулна.
Дөрөв. Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналтын тогтолцоо
4.1. Байгууллагын гүйцэтгэлийн
төлөвлөгөө төлөвлөх, тайлагнах
4.1.1. Засгийн газрын 2020 оны 217 дугаар
тогтоолоор батлагдсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах,
гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын 2.3-д
заасан бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж, 2.4 дахь зарчмыг баримтлан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот
тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө
боловсруулах аргачлал”-ыг ашиглан 4
дүгээр хавсралтаар баталсан загвар хүснэгтийн дагуу боловсруулж Төсвийн ерөнхийлөн захирагчтай, Төсвийн
шууд захирагч байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулна.
4.1.2. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг
хагас бүтэн жилээр Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот тушаалын 7 дугаар хавсралтаар
баталсан загвар хүснэгтийн дагуу Төсвийн
ерөнхийлөн захирагчид тайлагнах
/Засгийн
газрын 2020 оны 217 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны
100 тоот тушаалын 4, 7 дугаар хавсралт/
4.2.
Зохион байгуулалттай нэгжийн төлөвлөгөө төлөвлөх, тайлагнах
4.2.1. Засгийн газрын 2020 оны 217 дугаар
тогтоолоор батлагдсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах,
гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын 2.3-д
заасан бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж, 2.4 дахь зарчмыг баримтлан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот
тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө
боловсруулах аргачлал”-ыг ашиглан 4
дүгээр хавсралтаар баталсан загвар хүснэгтийн дагуу боловсруулж Төсвийн шууд захирагчаар батлуулна.
4.2.2. Байгууллагын нэгжийн гүйцэтгэлийн
төлөвлөгөөг хагас бүтэн жилээр Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот тушаалын 7 дугаар
хавсралтаар баталсан загвар хүснэгтийн дагуу Засгийн газрын 2020 оны 217 дугаар
тогтоолоор баталсан хугацаандТөсвийн шууд захирагчид тайлагнах.
/Засгийн
газрын 2020 оны 217 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны
100 тоот тушаалын 4, 7 дугаар хавсралт/
4.3.
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах
4.3.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн
төлөвлөгөөг байгууллагын жолооч, үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилтнаас бусад
албан хаагчидтай байгуулна.
4.3.2. Байгууллагын жолооч, үйлчлэгч, харуул
хамгаалалтын ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
4.3.3. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг 1 жилийн
хугацаатай байгуулах бол хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хугацаагүй
байгуулна.
4.3.4. Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн
гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой
уялдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 2018
дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн
төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн төвшинг
үнэлэх журам”ыг үндэслэж, Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын 2020 оны 100 тоот тушаалын 5 дугаар хавсралтаар
баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн
гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”ыг ашиглан 6 хавсралтаар баталсан
загвар хүснэгтийн дагуу боловсруулсныг нэгжийн дарга тухайн оны 01 дүгээр сарын 10-ны дотор батална.
4.3.5.
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот тушаалын 8дугаар
хавсралтаар баталсан загвар хүснэгтийн дагуу Засгийн газрын 2020 оны 218 дугаар
тогтоолоор баталсан хугацаанд нэгжийн даргад тайлагнах. /Хагас жил, Бүтэн жил/
/Засгийн
газрын 2020 оны 218 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны
100 тоот тушаалын 5, 6, 8 дугаар хавсралт/
4.4. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж
дүгнэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
4.4.1.
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын захиргаа, хүний нөөцийн
асуудал хариуцсан нэгж төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр нэгтэн
тайлагнах
4.4.2.
Хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан нэгж хагас жилээр явцын хяналт-шинжилгээ
үнэлгээ, жилийн эцсээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
4.4.3.
Төлөвлөгөөний хэрэгжилтэд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг даргын дэргэдэх
зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гарсан зөвлөмжийг албан хаагчдад хүргүүлж,
хэрэгжилтэд хяналт тавина.
4.4.5.
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх
үнэлгээний багийн эрх бүхий албан тушаалтан тухайн оны 6, 12 дугаар сард
багтаана байгууллагын нэгжийн дарга, хүний нөөц хариуцсан албан хаагчаас нараар
бүрдүүлэн байгуулна.
4.4.6.
Үнэлгээний баг нь Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний
хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн
жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын
гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлэх журам”-ын дагуу үнэлж тухайн
журмын 4.14 д заасан саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
4.4.7.
Албан хаагчдын үнэлгээг Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот тушаалын
10 дугаар хавсралтаар баталсан үнэлгээний хуудсаар баримтжуулна.
4.4.8. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт "А”
буюу маш сайн үнэлгээ авах нь тухайн албан хаагчид шагнал урамшуулал олгох,
албан тушаал дэвших, зэрэг дэв, цалингийн шатлал ахих үндэслэл болно.
4.5. Хугацаатай мэдээ тайланг хүргүүлэх
4.5.1. Дээд шатны байгууллага албан тушаалтнаас
ирүүлсэн хугацаатай мэдээ тайланг мэдээ тайлан авах графикийн дагуу албан
хаагчдад хуваарилна.
4.5.2. Засаг даргын захирамжаар баталсан мэдээ
тайлан ирүүлэх хуваарь графикт хугацаанд дээд шатны байгууллага албан
тушаалтанд хүргүүлнэ.
4.5.3. Сарын мэдээ, өмнөх сарын төлөвлөгөөний
биелэлт, дараа сарын төлөвлөгөөг тухайн сарын 25-нд Захиргаа аж ахуйн албаны
хариуцсан мэргэжилтэнд өгнө.
4.5.4. Дээд шатны байгууллага албан тушаалтанд
хүргүүлэх мэдээ тайлан хугацаандаа явуулж байгаа талаар Захиргаа аж ахуйн алба
хяналт тавьж ажиллана.
4.5.5. Албан хаагчид бичиг баримтыг стандартын
дагуу боловсруулж, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу тухайн жилийн баримт
бичгийг дараа оны 2 дугаар сард багтаан архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн
өгнө.
Тав. Дотоод ажлын зохион
байгуулалт
5.1. Долоо
хоног бүрийн Даваа гарагт бүх албан хаагчдын хурал зохион байгуулж байгууллагын
дарга албан хаагчдыг мэдээллээр хангаж өнгөрсөн долоо хоногийн гүйцэтгэсэн ажил
ирэх долоо хоног гүйцэтгэх арга хэмжээг товлоно. Шаардлагатай тохиолдолд Цаг үеийн асуудлаар газрын дарга нийт албан хаагчдын хурлыг
зарлан хуралдуулж болно.
5.2. Байгууллагын нийт ажилчдын
хурлын тэмдэглэлийг архив бичиг хэргийн
ажилтан хөтөлж, хуралдаанаар өгөгдсөн ажил, арга хэмжээ, үүрэг, даалгаврын
хэрэгжилтэд албадын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан
мэргэжилтэн хяналт тавьж дараагийн хуралдаанд танилцуулна.
5.3. Байгууллагын нийт ажилчдын хурлыг шаардлагатай
тохиолдолд албаны дарга хуралдуулж
болно. Мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж тулгамдсан асуудлаарсанал солилцоно.
Зургаа. Тамга тэмдэг, хэвлэмэл
хуудас хэрэглэх, хадгалах, хамгаалах,
архив, албан хэрэг хөтлөлт.
6.1. Монгол улсын Засгийн газрын2001 оны 41-р тогтоолоор батлагдсан Тамга тэмдэг, баталгааны тэмдэг,
хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”, Архивын ерөнхий газрын даргын 68
тоот тушаал, "Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” зэрэг баримт бичгийн
стандартыг үндэслэн албан хэргийг хөтөлнө.
6.2. Газрын тэмдгийг
дарга барина. Даргын гарын үсэгтэй бичиг баримтад газрын тэмдэгдарагдана. Газрын тэмдгийг архив, бичиг хэргийн ажилтан хадгалж, журмын
дагуу ашиглана.
6.3. Бичиг хэргийн тэмдгийг бичиг хэргийн ажилтан,
санхүүгийн тэмдгийг Нягтлан бодогч хариуцан холбогдох баримт бичигт ашиглана.
6.4. Дарга нь тушаалын болон албан бичгийн хэвлэмэл хуудас
хэрэглэх ба бичиг хэргийн ажилтан хариуцан хадгалж, зарцуулалтын талаар улирал
бүрд гарсан тушаал, гадагш явуулсан бичгийг тулгаж зарцуулалтын тайланг даргад танилцуулна.
6.5. Архив, бичиг хэргийн ажилтан ирсэн баримт бичгийг
хүлээн авч, зөв хаягласан, бүрдэл бүрэн эсэхийг шалгаж, ирсэн баримт бичгийн
бүртгэлд бүртгэн, хариутай бичигт хяналтын картхөтлөх ба тухайн бичгийн эцсийн хуудасны арын зүүн доод өнцөгт тэмдэг
дарж бүртгэнэ.
6.6. Ирсэн баримт бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй баримт
бичгийг албан хаагчид хүлээж авахыгхориглоно.
6.7. Албан хэрэг, бичиг баримтын нууцыг чандлан
хадгалж, бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж, хөтлөх хэргийн нэрийн
жагсаалтын дагуу тухайн жилийн баримт бичгийг дараа оны 1 дүгээр улиралд
багтаан архивд хугацаанд нь шилжүүлэх;
6.8. Бүх төрлийн хэвлэмэл хуудсыг бичиг хэрэг
үнэт цаасны журмаар хадгалж, хэмнэлттэй зарцуулна. Бичигдээгүй хэвлэмэл хуудас
албан тушаалтад олгохыг хориглоно. Ажилтны буруугаас үрэгдүүлсэн хэвлэмэл
хуудасны үнийг ажилтнаар төлүүлж, цаасны тооцоог бичиг хэргийн ажилтан хөтөлж,
удирдлагад танилцуулна.
Долоо. Ажил авах, ажлаас
чөлөөлөх, түр чөлөөлөх,
албан тушаал бууруулах, халах
7.1. Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллах албан
хаагчийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн
албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ыг баримтлан авч
ажиллуулна.
7.1.1. Иргэн ажилд орох хүсэлт гаргахдаа дараах
баримт бичиг бүрдүүлнэ.
7.1.2. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт
/Маягт №1/;
7.1.3.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ
/үнэмлэх, сертификат/-ний хуулбар;
7.1.4.Намтар/3 үеийн/;
7.1.5.Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
7.1.6. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
7.1.7.Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн тухай материал болон Төрийн
албан хаагчийн тангараг өргөсөн хуудас
7.1.8.Урьд нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын
тодорхойлолт;
7.1.9.Зураг 3 хувь хэмжээ /3х4/;
7.1.10. Төрийн захиргааны ТЗ-6 буюу түүнээс дээш,
төрийн үйлчилгээний ТҮ-8 буюу түүнээс дээд албан тушаал томилогдохоор
сонгогдсон бол хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт
явуулж хариу ирсэн тохиолдолд шийдвэр гаргана.
7.1.11. Төрийн үйлчилгээний ахлах нягтлан
бодогчоос бусад албан тушаалд орохыг хүссэн иргэн энэ зүйлийн 7.1.7, 7.1.10-д
зааснаас бусад бичиг баримт бүрдүүлнэ.
7.1.12. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах
хүсэлтэй иргэний өргөдлийг хүний нөөц хариуцсан мэргэжилтэн хүлээн авч, судалсны
үндсэн дээр нөөцөд бүртгэн авч, сул орон тоо гарсан тохиолдолд томилуулах
саналыг ХХААГ-ын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулна.
7.1.13.Шинээр томилогдсон албан хаагчид
хөдөлмөрийн дотоод журам, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, төрийн
албан хаагчийн эрх, үүрэг, үр дүнгийн гэрээ, албан тушаалын цалингийн сүлжээ ба
нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллах нөхцөл, хөдөлмөрийн гэрээний гол
нөхцөлийн талаар хүний нөөцийн мэргэжилтэн танилцуулна.
7.1.14.Ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн
дотор нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй албан хаагчид шинээр
дэвтэр нээлгэх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг нээх, ажлын газрын үнэмлэх
олгох зэрэг ажлыг хүний нөөц хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэнэ. Албан хаагчийн
хувийн хэрэг хөтлөлт нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын шаардлагыг
хангасан байна.
7.2.
Ажилтныг ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, албан тушаал бууруулах.
7.2.1. Төрийн захиргааны албан
хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 45, 46 дүгээр зүйлд заасан үндэслэлээр
ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, албан тушаал бууруулж болно.
7.2.2. Төрийн үйлчилгээний
албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл заасан үндэслэлээр
ажилтан өөрөө цуцлах бол 40 дүгээр зүйл заасан үндэслэлээр ажил ологч санаачлан
хөдөлмөрийн гэрээг цуцална.
7.3.
Ажилтныг ажлаас халах.
7.3.1. Төрийн Захиргааны албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 47
дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас хална.
7.3.2. Төрийн албан хаагчийг албан тушаалаас бууруулах, чөлөөлөх, түр
чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,
холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон тушаалд ажлаас чөлөөлсөн
болон халсан, албан тушаал бууруулсан шалтгаан, үндэслэлийг тодорхой заана.
7.3.3. Албан үүргээ 2 болон түүнээс дээш удаа
"С" буюу түүнээс доош үнэлгээтэй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг
даалгаврыг биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан
/ажлын байранд согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн, ёс зүйн
зөрчлийг удаа дараа гаргасан/ бол харьяалах албаны даргын саналыг үндэслэн,
албан тушаал бууруулах, ажлаас халах арга хэмжээг авна.
7.3.4. Ажлаас чөлөөлөгдөж,
халагдаж байгаа албан хаагч хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох
материал, баримт бичгийг тухайн албаны даргыгбайлцуулан ажил хүлээнавах хүнд /хэрэважил хүлээн аваххүн томилогдоогүй бол тэмдэглэлүйлдэж тухайн албаныдаргад/, тавилга төхөөрөмж,
техник хэрэгсэл, мэдээ тайлан, судалгаа, эд зүйлсийг санхүү /нярав/-д„ ажлын
газрын үнэмлэх, түлхүүр зэргийг хүний нөөцийн мэргэжилтэнд тус тус хүлээлгэн
өгч "тойрох хуудас" зуруулна.
7.3.5. Ажлаас чөлөөлөгдөж,
халагдаж байгаа албан хаагч тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо
хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, халагдсан, өөрчлөгдсөн тухай шийдвэр, нийгмийн
болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүний нөөцийн мэргэжилтэн хүлээлгэн
өгнө.
Найм.Туршилтын хугацаа.
8.1. Төрийн
захиргааны албан тушаалд анх томилогдсон албан хаагчийг 6 сар хүртэл туршилтын
хугацаагаар ажиллуулж болно. Туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдсан,
2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ноцтой зөрчил
гаргасан нь тухайн албан хаагчийг уг албан тушаалд тэнцэхгүй гэж үзэх үндэслэл
болно.
8.2.Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа албан
хаагч үр дүнгийн гэрээний дүгнэлтээр"А" үнэлгээ авсантохиолдолд тухайн албан хаагчийнтуршилтын дууссанд
тооцуулах асуудлыг тухайн албаны дарга удирдлагад танилцуулах арга хэмжээ авна.
Ес. Албан томилолт.
9.1. Газрын даргын шийдвэрийг
үндэслэн архив бичиг хэргийн ажилтан томилолт олгоно.
9.2.Албан хаагчид гадаад, дотоодод
томилолтоор ажиллах тохиолдолд удирдамж боловсруулж байгууллагын даргад
танилцуулж, томилолтын зардлын 50 хүртэлх хувийг урьдчилан олгож болно.
9.3.
Ажилтнууд нь албан ажлаар гадаад, дотоодод ажиллахдаа томилолт авах , түүнийг
тайлагнах үйл ажиллагаа дараах зарчмаар хэрэгжүүлнэ.
9.3.1. Албаны дарга
болон мэргэжилтнүүд нь газрын даргаастомилолт авна.
9.3.2. Ажилтнууднь албан ажлынтомилолтоор явахдаа томилолтооражиллах удирдамжийг гадаад,
дотоод гэсэн батлагдсан загварын дагуу гаргажтанилцуулна.
9.3.3.Төрийн албан
хаагч албан томилолтоор үүрэг гүйцэтгэж
явахдаа, ажлын болон ажлын
бус цагаар ажлын байранд согтууруулах
ундаа хэрэглэхгүй байх,
мансууруулах бодис, галт болон хүйтэн
зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай
бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг
хориглоно.
9.3.4. Томилолтоор ажиллах үед ажлын зайлшгүй шаардлагаар
хугацааг сунгах бол энэ тухайгаа газрын
даргад мэдэгдэн зөвшөөрөл авч хугацааг
сунгаж болно.
9.3.5. Томилолтоор
ажиллаж ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан санхүүгийн баримт, томилолтын
хуудсыг нягтлан бодогчид, илтгэх хуудсыг бичиж удирдлагад танилцуулж дүгнэлтийг
үндэслэн томилолтын хөлсийг олгоно.
9.3.6.Томилолтын тайлан, үр дүнгийн талаар ажилтан нь газрын
хамт олны хуралд тухай бүр танилцуулж болно.
Арав. Ажил амралтын цаг.
10.1 Ажлын цаг
10.1.1. Албан хаагчдын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын
өдрийн үргэлжлэл 8 цаг байна.
10.1.2. Ажил өглөө 8.00 цагт эхэлж, 12.00 цагаас 13.00 цаг буюу нэг цагийн
завсарлагаатайгаар орой 17.00 цагт дуусна. /Зайлшгүй шаардлага гарвал цаг
хязгаарлахгүй/
10.1.3. Ажлаас хүндэтгэх шалтгаангүйгээр
хожимдсон, тасалсан тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн сар бүрийн ажлын
цагийн балансаас хоцорсон хугацааны нийлбэрийг цалингаас хасч тооцно. Ийнхүү
суутгасан цалингийн санг бусад албан хаагчдыг урамшуулахад зарцуулж болно. Хоцорсон хугацааны нийлбэр нь нэг сард 5 цагаас илүү гарсан нь
сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно/
10.1.4. Албан хаагч гадуур ажлаар явахдаа газар,
албаны даргад мэдэгдэн, зөвшөөрөл авна.
10.2.
Амралтын цаг.
10.2.1. Албан хаагчдын амралтын хуваарийг тухайн
оны эхэнд хүний нөөц, сургалт сурталчилгаа, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн
нэгтгэн газрын даргаар батлуулна.
10.2.2. Ажилтан нь ажиллаж байгаа ажлын байрны
хэвийн, хэвийн бус ялгаатай нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79
дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэмжээгээр эдэлнэ.
10.2.3. Ажилтны ээлжийн амралтын заавал биеэр
эдлүүлнэ.
10.2.4. Хүнс, хөдөө аж ахуйн газарт шинээр ажилд
орсон албан хаагч 6 сар ажилласны дараа ээлжийн амралт эдэлнэ.
10.2.5. Албан хаагчийн өөрийн хүсэлт болон албан
ажлын зайлшгүй шаардлагаар захиргааны сана ачлагаар ээлжийн амралтыг хэсэгчлэн
эдлүүлж болно.
10.2.6. Нийтээр амрах өдөр болон амралтын өдрөөр
ажилласан албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасан
цалингийн нэмэгдэл олгоно.
Арван нэг. Чөлөө авах.
11.1. Ажилтан албан хаагчид цалинтай, цалингүй
чөлөөг газрын дарга болон Захиргаа аж ахуйн албаны даргаас авна.
11.1.1. Ажлын 3 өдрийн цалинтай чөлөөг захиргаа
аж ахуйн албаны даргаас авна.
11.1.2. Ажлын 5 өдрийн цалинтай чөлөөг
байгууллагын даргаас авна.
11.1.3. Дээрх чөлөөг олгохдоо Нэгжийн дарга
нартай зөвшилцөж олгоно.
11.1.4. Ажлын 5 өдрөөс дээш цалинтай чөлөөг
байгууллагын даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж олгоно.
11.1.5. Цалинтай чөлөөг улиралд нэг удаа олгоно.
11.2.
Гачигдал тохиолдсон буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авахыг хүссэн
албан хаагчид ажлын 21 өдөр хүртэл хугацаагаар тэтгэмжтэй чөлөө олгож болно.
Чөлөөг дараах байдлаар олгоно:
11.2.1.Дор дурдсан тохиолдлыг гачигдал
тохиолдсон, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ.
11.2.2. Албан хаагч болон түүний эхнэр, нөхөр,
хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, ах, эгч, дүү, хадам эцэг, эх, ах, эгч,
дүү нь хүндээр өвдөх, нас барах;
11.2.3. Албан хаагч гэрлэх, хүүхэд төрүүлэх.
11.2.4.Албан хаагч аливаа урьдчилан
төлөвлөгдөөгүй гэнэтийн шалтгаанаар ажлын цагаас хоцрох, ажилдаа ирэх боломжгүй
бол харьяалах нэгжийн даргад мэдэгдэнэ.
11.3. Ажилтны хувийн чөлөөтэй байх хугацаанд байгууллага ажлын
байрыг хадгалж байх бөгөөд хувийн чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
ажлын 5 хоног болон түүнээс дээш
хоногоор хэтрүүлбэл захиргааны санаачлагаар ажлаас халах хүртэл арга хэмжээ
авна. Мөн ээлжийн амралтын дуусах хугацаанаас хойш хүндэтгэн үзэхшалтгаангүй ажлын 3 хоног болон түүнээс дээш хоногоор ажил
тасалбал хөдөлмөрийн гэрээг цуцлахүндэслэл нэгэн адил болно.
11.4. Ажилтан мэргэших, мэргэжил эзэмших дээшлүүлэх дамжаандсуралцах хугацааны цалинг олгох,
сургалтын төлбөрийг бүтнээр болон тодорхой хувиар хариуцах асуудлыг газрын
батлагдсан төсвийн хүрээнд газрын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэнэ.
11.5. Байгууллагын зардлаар, төрийн сангийн зээлээр
суралцсан тохиолдолд 3-аас доошгүй жил тогтвортой ажиллах бөгөөд хугацаанаас
өмнө өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах санал гаргасан тохиолдолд
суралцсан хугацааны цалин сургалтын
бусад зардлыг төлүүлнэ.
Арван хоёр. Цалин хөлс олговор, шагнал урамшуулал
12.1. Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл,
нэмэгдэл хөлс, ур чадвар, урамшуулал багтана. Монгол улсын засгийн газраас
тогтоосон цалингийн жишиг, бусад хууль тогтоомжийг үндэслэн ажилтны үндсэн
цалинг тогтоож сард нэг удаа олгоно.
12.1.1. Төрийн жинхэнэ албан хаагч эзгүй байгаа албан
хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн тохиолдолд ажлын үр дүнг нь
үнэлж үндсэн цалингийн 20-40 хувийн
нэмэгдэл цалин олгоно.
12.1.2. Албан хаагчдын ажилласан өдөр цагийн мэдээллийг
бичиг хэргийн ажилтан гаргаж Нягтлан бодогчид өгнө.
12.1.3. Албан хаагчдын цалинг тухайн сарын 25-ны өдрийн өмнө
олгоно.
12.2. Шагнал урамшуулал.
12.2.1. Төрийн албан тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,
төсвийн тухай хуулинд заасан хэмжээгээр албан хаагчдад шагнал урамшуулал
олгоно.
Арван
гурав. Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй
13.1. Ажил олгогч нь ажлыг тасралтгүй явуулах, аюулгүй
ажиллагааны нөхцөл байдлыг бүрдүүлж, ажилтнуудын эрүүл аюулгүй орчин ажиллах
ажлын байраар бүрэн хангана.
13.2. Байгууллага нь үйл ажиллагаа явуулах байр, байрны нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар
хийлгэж, үнэлгээг дагаж мөрдөнө.
13.3 Ажлын байр технологийн болон эрүүл ахуйн стандарт
шаардлагад нийцсэн, зориулалтын
шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
13.4. Ажлын байр бүр стандартын гэрэлтүүлэг, агааржуулалт,
дулаанаар хангагдсан байхын зэрэгцээ ажлын ширээ, сандал, компьютер техник
хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг нь ажилтны эрүүл мэндэд хохирол учруулахааргүй
байна.
13.5 Галын аюулаас сэргийлж өрөө тасалгаа бүрд цахилгаан хэрэгслийг
ажлын цаг дууссаны дараа зааврын дагуу бүрэн унтрааж байна.
13.6. Байгууллагын нягтлан бодогч, нярав нь галын аюулаас
сэргийлэх санамж, галын хор зэргийг бүрдүүлж, цахилгаан болон бусад зүйлээс гал
гарахаас урьдчилан сэргийлж байнгын
хяналт, засвар үйлчилгээ хийлгэнэ.
Арван дөрөв. Ажилтны эрх үүрэг
14.1. Ажилтан нь дараах эрх эдэлнэ.
14.1.1. Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын
зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник
хэрэгслээр хангуулах, дотоод, гадаадын сургалтад хамрагдахтай холбогдсон санал,
хүсэлтийг дээд шатны удирдах албан тушаалтанд уламжлах;
14.2
Ажилтан нь дараах үүрэг хүлээнэ.
14.2.1. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ
бусдын нөлөөнд автахгүй, өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу төрийн
албан ажилд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм
хэмжээг чанд сахих;
14.2.2.Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам
болон үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журмыг сахиж, ажлын байрны
тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил,
үүргийг бүрэн биелүүлж ажиллах;
14.2.3. Хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллах;
14.2.4. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гаргаж,
албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр
бүтээлтэй ашиглах;
14.2.5. Ажилтны буруугаас үрэгдүүлсэн хэвлэмэл
хуудасны үнийг ажилтнаар төлүүлж, цаасны тооцоог бичиг хэргийн эрхлэгч хөтөлж,
удирдлагад танилцуулна.
14.2.6. Байгууллагын өмч, эд хогшил, техник
хэрэгслийн ашиглалт хамгаалалтад онцгой анхааран хариуцаж, ямар нэгэн зөрчил,
дутагдалгүй ажиллаж, өөрийн буруугаас хохирол учруулсан тохиолдолд хохирлыг
нөхөн төлөх;
14.2.7. Ажилдаа ирэх, ажлын өдөр дуусахад өөрийн
биеэр цаг бүртгэх төхөөрөмжид цагаа бүртгүүлэх;
14.2.8. Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд
нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг
болон хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөх;/ТЗ-6, ТҮ-8 буюу түүнээс дээш
цалингийн шатлалтай албан хаагчдад хамаарна.
14.2.9. Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа
согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх;
14.2.10. Ажлын байр, байгууллагын орчинд тамхи
татахгүй байх ба тамхи татах цэгийг байгуулан заагдсан газарт тамхи татах ба 1
удаа зөрчсөн тохиолдолд 10000 төгрөгөөр торгож хамтын санд төвлөрүүлэх, хоёр ба
түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд Тамхины хяналтын тухай хуулийн дагуу
хариуцлага тооцно.
14.2.11. Бусадтай маргалдах, зодоон хийх,
хараалын үг, хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй
байх;
14.2.12. Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг
шуурхай гүйцэтгэж, биелэлтийг тогтоосон журмын дагуу бодит тоон судалгаанд
тулгуурлан боловсруулж хугацаанд нь танилцуулах, удирдлагын заалтын дагуу өөрт
оногдсон албан бичиг, өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлүүлж, захирах
захирагдах зарчмыг баримтлан ажиллах;
14.2.13. Албан хаагчийн буруутай
үйл ажиллагаанаас байгууллага, иргэнд гэм хор учруулсны хариуцлагыг хуульд
заасны дагуу хариуцах;
14.2.14. Төр, байгууллага, хувь хүний нууцыг
хариуцдаг, эсхүл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан
нууцыг задруулахгүй байх, хувийн зорилгоор ашиглахгүй байх;
14.2.15.Дээд шатны удирдлагад мэдэгдэхгүй албан тушаалтан төрийн албыг өөрийн
хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөх, зарим тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын өмнө төлөөлөх,
төлбөр, хандив, бэлэг авах, давхар ажил эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа
эрхлэхийг хориглоно. Дээрх тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэн
ажлаас чөлөөлнө.
14.2.16. Албан хаагч гэнэтийн болон байгалийн
гамшиг, албан ажлын шаардлагаар удирдлагын дуудсан цаг, товлосон газарт бэлэн байна.
14.2.17. Хууль тогтоомж, дүрэм журмаар олгосон
бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
Арван тав. Захиргаа, ажил олгогчийн эрх үүрэг.
15.1. Захиргаа,
ажил олгогч дараах эрх эдэлнэ.
15.1.1. Хөдөлмөрийн
сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц,
ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих;
15.1.2. Албан хаагчдын ажлыг
улирлаар дүгнэж, шагнал урамшуулал олгох, ажлын үр дүнтэй нь холбогдуулан цалин
хөлс, зэрэг дэв, ур чадвар, мэргэшлийн зэрэг болон бусад нэмэгдэл олгох,
сахилгын шийтгэл ногдуулах зэрэг асуудлыг тухайн хэлтсийн даргын саналыг
харгалзан холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх
15.2.
Захиргаа, ажил олгогч дараах үүрэг хүлээнэ.
15.2.1. Албан хаагчийг ажлын
байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажлын
байрны нөхцөл байдлыг харгалзан ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах;
15.2.2. Албан хаагчдын мэдлэг,
мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, ажлын байранд нь сургах төрөл бүрийн
хэлбэрийг ашиглах;
15.2.3. Албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил,
үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг
хангах, өрөө тасалгааны аятай тохитой байдлыг бий болгох арга хэмжээ авах;
15.2.4. Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт,
хамгаалалтыг сайжруулах, гал, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
авч ажиллах;
15.2.5. Хөдөө аж ахуйн болон бусад холбогдох
асуудлаар байгууллага, бусад газарт зохион байгуулах сургалт, семинарт тухайн
салбар, чиглэлийн албан хаагчдыг ээлж дараатай оролцуулах арга хэмжээг авч,
албан хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах ажлыг зохион байгуулах;
15.2.6. Хууль тогтоомжид заасан болонгэрээгээр хүлээсэн үүргээбүрэн биелүүлэх
15.2.7. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг
боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон асуудлыг
байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шаардлагатай арга хэмжээ авч
байх;
15.2.8. Ажлын
байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг
таслан зогсоох ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд холбогдох хууль журмын
дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Арван зургаа. Хариуцлага
16.1. Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан
шийдвэрийг өөрт нь болон нийт албан хаагчдад мэдээлнэ.
16.2. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 6 сарын
дотор уг ажилтанд хөдөлмөрийн дотоод журамд заасан шагнал, урамшуулал олгохгүй.
16.3. Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан 3 ба
түүнээс дээш өдрийн ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болно.
16.4. Хөдөлмөрийн дотоод журамд заасан арга
хэмжээг мөрдөхгүй хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тохиолдолд Төрийн
албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Арван долоо. Бусад
17.1. Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэд ахмадын
хороо ажиллах бөгөөд ахмадын хорооны даргыг ахмадын нийтийн хурлаар сонгоно.
17.2. Байгууллагад ажиллаж
байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг "Ахмадын
өдөр"-өөр хүлээн авч, Сар шинийн баяраар гарын бэлэг гардуулна.
17.3. Ахмад настны бүртгэлд шинээр бүртгэж
авахдаа тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадыг бүртгэж авна.
17.4. Идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа
албан хаагчийг төрийн одон, медаль, бусад шагналаар шагнуулахаар төрийн дээд
болон бусад байгууллагад уламжилна.
17.5. Байгууллага нь туслах аж ахуйтай байж
болно, туслах аж ахуйн малыг жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулна.
17.6. Байгууллагын туслах аж ахуйгаас олсон
орлогыг албан хаагчдын нийгмийн асуудал шийдвэрлэх, салбарын нийтээр тэмдэглэх
баяр, бусад арга хэмжээг зохион байгуулах, малын өвс, тэжээл бэлтгэх, авах,
зэрэгт зарцуулж болно.
Энэхүү дотоод журмыг 2021 оны
02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Аймгийн
Засаг даргын дэргэдэх
ХҮНС,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР